МОНГОЛЫН БАРИСТАГИЙН ХОЛБОО

MONGOLIAN BARISTA ASSOCIATION
Онцлог давуу талууд

Ур чадварыг олгох сургалтын хөтөлбөр

Чадварлаг, туршлагатай сургагч багш

Стандартад нийцсэн сургалтын орчин

Бидний тухай

Монголын Баристагийн холбоо нь Монголд хөгжиж буй бизнесүүдийн нэг болох кофе шопын бизнес эрхлэгчдийг ур чадвартай баристагаар хангах, одоогийн ажиллах хүчнийг чадваржуулах, бизнесээ эхлүүлэх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд туслах, кофе болон түүнтэй уялдаатай бусад бизнесүүдэд зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаагаа тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх, кофены соёл хэрэглээг сурталчлах зорилготойгоор үйл ажжиллагаа явуулдаг. 2010 оноос манай мэргэжилтэнгүүд өөрсдийн дадлага туршлага дээрээ үндэслэн кофены чиглэлийн зөвөлгөө, богино сургалтуудыг хийж эхэлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор Бариста мэргэжлээр сургалт явуулах сургалтын байгууллагын зөвшөөрлийг авч одоог хүртэл тасралтгүй, идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүнчлэн шинээр кофе шопын бизнес эрхлэхээр төлөвлөж буй хувь хүн албан байгууллагуудад үйлчлэгчдийг өөртөө татах, зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бусад өрсөлдөгчдөөс ялгарах онцлог, давуу талыг бий болгоход туслах зорилгоор менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Монголын Баристагийн Холбоо нь

  • Ур чадварыг олгох сургалтын хөтөлбөр
  • Чадварлаг, туршлагатай сургагч багш
  • Стандартад нийцсэн сургалтын орчин

гэсэн 3 зүйлийг хөгжлийн гол түлхүүрээ болгон ажилладаг

Багш нар

Л.Дэлгэрмаа

Топ бариста академийн багш, Монголын Баристагийн Холбооны Тэргүүн, Бариста

Р.Ариунбилэг

Топ бариста академийн багш, Монголын Баристагийн Холбооны удирдлага, бариста

А.Төгөлдөр

Топ бариста академийн багш, Монголын Баристагийн Холбооны гишүүн, бариста

Ү.Янжмаа

Топ бариста академийн багш, Монголын Баристагийн Холбооны гишүүн

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II 40 мянгат, 8-р байр, Ulaanbaatar, Mongolia

Утас: 9199-7525

Имэйл: barista.mn@gmail.com

Вэб сайт: barista.mn

Mongolian Barista Association

Mongolian Barista Association

Mongolian Barista Association

САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ